Одоогоор мэдэгдэл алга байна

Ейс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ажлын үр дүнг эрхэмлэгч ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хаяг реклам, хэвлэлийн YES XXK нь менежментийн шинэ системийг нэвтрүүлж, суурьшуулах томоохон зорилго тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд ажлын өндөр бүтээмж, үр дүнг чухалчилж, ажлын ачааллаас айдаггүй, цаашид сурч хөгжих сонирхолтой, компанийн үр ашиг, бүтээмжид хувь нэмрээ оруулахын тулд компанийн менежмент, стратегийн түвшинд ажиллаж, өөрчлөлт, манлайлал, бизнес процессийн чиглэлд ажиллах хүсэлтэй ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИЙГ хайж байна. Мөн сайн дурын ажилд идэвхитэй оролцдог, энэ чиглэлийг сонирхож, бусдад туслах хүсэл зорилготой ол маш том давуу тал болно. Таны хийх ажил бол цаг бүртгэл, захиргаа, хөдөлмөрийн харилцаа төдийхөн зүйлүүд биш харин шинэ өөрчлөлтийг үүсгэн бий болгоход гар бие оролцон, хэвшүүлэн нэвтрүүлэх үйлс юм. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

- Та хүний нөөцийн чиглэлээр суралцсан, бүрэн сайн мэдлэгтэй юу? 

- Та үнэхээр өндөр бүтээмжтэй ажиллаж, бусдад сайн үлгэр дууриал үзүүлдэг үү?

- Та маш өндөр үр дүн гаргах дуртай, бусдад урам зориг өгч чаддаг гэдгээ батлан харуулсан уу?

- Та манай компанийн ажилчдын багийг бүрдүүлж бий болгох, ажлыг байрыг бэлтгэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг удирдан, хариуцах юм.

- Та үүнийг хийхийн тулд манай компанид шинээр хэрэгжүүлж буй менежментийн системийн сургалтад нэмж суралцана.

- Хамгийн чухал нь та үнэхээр бусдад тусалж, бусдыг дэмжин ажилладгаа батлан харуулсан байх ёстой. Танаас ажилтнуудын өндөр стандарт болон бүтээмжтэй байдлыг бий болгож, тогтоон барихыг хүлээх болно. Энэ бол бидний хэрэглэгчиддээ өгөхийг хүсдэг үйлчилгээний түвшин юм.

- Пушкин, Тургенев, Толстойн төрөлх хэлийг мэддэг бол давуу тал болно.

 

Нэмэлт мэдээлэл

Манай компанийн зорилго:

ХЭРЭГЛЭГЧИД БОЛОН ТЭДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН , ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОНД ТАНИГДСАН , НЭР ХҮНДТЭЙ , САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ БОЛОХОД НЬ ТУСЛАХ.

 

Манай компанийн АЖИЛТНУУДЫН зорилго:

Ажилтан бүрийнхээ амьдралыг элбэг хангалуун, маргаашдаа итгэх итгэлээр дүүрэн болгож, байгууллагын зорилго болон улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулснаараа чин сэтгэлээсээ бахархдаг ажилтнууд бүхий компанийг хамтдаа бүтээн байгуулах.

 

Манай компани нь 1999 оноос хойш хаяг реклам, бэлэг дурсгал, хэвлэлийн чиглэлээр дагнан, тасралтгүй 22 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бид салбартаа байнга анхдагч нь байж, тогтмол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник, технологиудыг нэвтрүүлэн нутагшуулж ирсэн болно. 

 

Манай компанийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн yes.mn вебсайт, yesreclam Фейсбүүк хуудас, yes_reclam Инстаграмм хуудсуудаас авч болно.

 

ХҮСЭЛ БҮХЭН ТАНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас96639171

Зар нийтэлсэн огноо

2025-04-07 13:28

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХАБЭА инженерВиртуалсофт
2025-03-31
Хүний нөөцийн мэргэжилтэнБамбууш ХХК
2025-04-08
Оффис Менежер /Real Estate Academy/Нано Интернэйшнл ХХК
2025-04-09
Захиргаа, хүний нөөцийн ажилтанМонрефайнаншиал ХХК
2025-03-28
Оффис менежерГүнд инвестмент холдинг групп
2025-03-27
Захирлын туслахХайспийд ХХК
2025-03-17
Төслийн нарийн бичигМАПРОУД
2025-04-08
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн /Сонгон шалгаруулалт/Кэй Эй Майнинг ХХК
2025-03-13
Захиргааны мэргэжилтэн /15-15 ээлжээр ажиллах/Шаргалжуут рашаан сувилал ХХК
2025-03-27
Оффис менежерСүвэн-Уул ХХК
2025-04-10
Захиргааны ажилтан /TMLP/Ти Эм Эл ХХК
2025-04-01
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НАРИЙН БИЧИГ АЖИЛД АВНАДэлгэрэх таван чандмань ХХК
2025-03-13
Оффис менежерTopglass LLC
2025-04-09
Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн"АПУ" Хувьцаат компани
2025-03-20
Хүний нөөцийн менежерГэр Контент Групп
2025-04-08
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖЕРГовь ХК
2025-04-01
HR SpecialistЖи Ти Аукон ХХК
2025-03-25
Хүний нөөцийн мэргэжилтэнӨгөөжбаян Хангай ХХК
2025-03-20
Захирлын туслах таныг ажилд урьж байна.Том-Амжилт
2025-04-07
ОФФИСИЙН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖИЛТЭНМобиком корпораци ХХК
2025-03-27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.