ДАТА АНАЛИСТ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дата цуглуулах, боловсруулах, анализ хийх
- Судалгааны үр дүнг тайлагнах, дүн шинжилгээ хийх
- Байгууллагын стратегийн шийдвэр гаргахад мэдээлэл өгч туслах
- Мэдээллийг график, диаграмм болон тайлангийн хэлбэрээр дүрслэх
- Системийн дотоод мэдээллийг үнэлж, сайжруулахад оролцох
- Шийдвэр гаргалтад шаардлагатай тайлан мэдээ гаргах танилцуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр буюу түүнээс дээш боловсролтой, статистик, мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Дата анализ хийх чадвартай, статистикийн программ хангамжийн мэдлэгтэй
- Excel программын ахисан түвшний мэдлэгтэй
- Өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийж, тайлагнах чадвартай
- Багаар ажиллах, харилцан ойлголцох чадвартай
- Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Та бидэнтэй нэгдсэнээр:
- Карьерын өсөлт – Та урт хугацаанд өсөн дэвжиж, амжилтанд хүрэх боломжтой!
- Хоолны нэмэгдэл – Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, энергээр дүүрэн ажиллана
- Утасны хөнгөлөлт – Харилцаа тасрахгүй, ажил жигдрээд явна
- Удаан жилийн нэмэгдэл – Тууштай хөдөлмөр таны халаасыг зузаална
- Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт – Өдөр бүр өсөх боломж
- Сонирхлын клубүүд– Эрүүл амьдралын хэв маягт ойрхон байж чадна
- Хуримтлалтай ажилтан хөтөлбөр – Ирээдүйд санхүүгийн баталгаагаа бүрдүүлэхэд тусална
- Найдвартай цалин, урамшуулал – Чин сэтгэлээсээ ажиллаад, сэтгэл хангалуун цалингаа авна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.