Геологийн болон холбогдох хайгуулын мэдээлэл, судалгааны өгөгдөл, газрын зураг зэргийг цуглуулах, боловсруулж, геомэдээллийн сан бүрдүүлэх;
ГМС (GIS), AutoCAD, MapInfo зэрэг програмуудыг ашиглан өгөгдөлд шинжилгээ хийх, газрын зураг гаргах;
Мэдээллийн нарийвчлал, үнэн зөвийг хангасан байдлаар зураглалыг шинэчлэх, хадгалах, тайлагнах;
Геологийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, сайжруулахад оролцох;
Геологи, өрөмдлөг, хайгуулын багуудтай уялдаа холбоотой ажиллаж мэдээллийг цуглуулах;
Геомэдээллийн сан үүсгэх, хөтлөх, хамгаалах, нэгдсэн системд байршуулах;
Геологийн зураг, тайлан, хүснэгт, загварчлалыг боловсруулах;
Газарзүйн байршлын нарийвчлал бүхий зураглал хийх; (UTM, WGS84 зэрэг проекц ашиглан)
Геологийн ажлын дүн шинжилгээ хийхэд шаардагдах орон зайн өгөгдлийг бэлтгэх.
Геомэдээллийн систем, геоинформатик, геологи, зураг зүй эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Геомэдээллийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
ArcGIS, QGIS, AutoCAD, MapInfo болон бусад ГМС-ийн програмууд дээр ажилласан туршлагатай; Өгөгдөл боловсруулах, тайлагнах, орон зайн шинжилгээ хийх чадвартай.
Шаардлагатай үед уурхайд томилолтоор ажиллах
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.