"La Maison Food Bar" Рестораны менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Рестораны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах
- Ажилчдын ажлыг төлөвлөх, хяналт тавих
- Үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
- Борлуулалт, зардлын тооцоо хөтлөх
- Хүнсний болон бараа материалын хангамжийг хянах
- Зах зээлийн судалгаа хийх, маркетингийн санаачилга гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ресторан болон үйлчилгээний чиглэлээр 5-аас дээш жил ажилсан байх
- Удирдах ажилд туршлагатай (хамгийн багадаа 3 жил)
- Багийг манлайлах, харилцааны өндөр ур чадвартай
- Хариуцлагатай, цаг баримталдаг, шийдвэр гаргах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
Нэмэлт мэдээлэл
Манайх шинээр нээгдэж байгаа ресторан байгаа. /Урамшуулал цалин бодогдох боломжтой/
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Борлуулалтын ур чадвар
- Бүтээмжтэй ажиллах нь
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.