Тооцооны нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн өмч хөрөнгө, бараа материалыг тоолж, бүртгэх;
- Ерөнхий нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн файл болон бусад санхүүгийн мэдээллийн талаар удирдлагад танилцуулах, шаардлагатай мэдээллээр бүрэн хангах;
- Бэлэн мөнгөний баримт, санхүүгийн баримт, харилцах дансны хуулга, цалин хөлстэй холбоотой баримтыг үдэж архивлах ажлыг жил бүр зохион байгуулах;
- Хариуцсан ажилтай холбоотой бичиг баримтыг цэгцлэн архивын нэгж болгож архивт хүлээлгэн өгөх;
- Компанийн анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд компанийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлийн дагуу ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
- Санхүүгийн SMART программ дээр ажилладаг бол давуу тал болно
- MS Excel программ дээр тайлан тооцоо гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Идэвх санаачилгатай, зөв хандлагатай
Нэмэлт мэдээлэл
Та манай компанийг сонгон ажилласнаар карьераа өсгөн дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтойгоос гадна төвийн төвд А бүсэд тав тухтай оффист ажиллах боломжтой юм. Мөн Таныг ажиллахад таатай, найрсаг хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.