-Алтай хотхонд хэрэгжих шинэ төсөл дээр САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР ажилд авна.
Сантехникийн ажлыг мэргэшлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, гүйцэтгэгч компаниудын гэрээт ажлын хүрээнд хийгдэх сантехник угсралт, салхивчны угсралт, холболт, тоноглолын ажилд барилгын ажлын зураг, барилгын стандарт, норм дүрмийн дагуу хяналт тавьж, гүйцэтгүүлж, чанар стандартын дагуу хүлээж авах, инженер, техникийн ажилтнуудын үйл ажиллагааны харилцан уялдааг хангах зэрэг АБТ-д заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Сантехник, дулаан хангамжийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэшсэн инженерийн болзол хангасан бол давуу талтай;
Тооцоо судалгаа хийх, зураг, төсөв гаргах, хянах, шинжилгээ хийх чадвартай;
Өргөн цар хүрээгээр сэтгэдэг, шинийг санаачилдаг байх;
Үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай;
Хийсэн ажилдаа эзэн болж, хариуцлага хүлээх чадвартай;
Баримт бичиг боловсруулах, тайлагнах ур чадвартай;
Удирдан зохион байгуулж, шийдвэр гаргах чадвартай;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Тогтвор суурьшилтай ажиллах;
Ажил горилогч нь:
Өөрийн CV-гээ хаягаар илгээх,
Тайгам-Алтай компанийн оффис дээр ирж уулзах боломжтой.
Та бүхнийг манай найрсаг хамт олонтой хамтран ажиллахыг урьж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.