Санхүүгийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн үйл ажиллагааны талаарх санхүүгийн мэдээлэл бэлтгэж, боловсруулах, түүнд санхүүгийн шинжилгээ хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх, даатгалын баталгаа гаргах, тайлан бэлтгэх. Үүнд:
- Санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, тооцоолох;
- Компанийн санхүүгийн байдлыг үнэлэх, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх;
- Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, өгөөжийг тооцоолох;
- Санхүүгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах арга хэрэгслүүдийг судлан, хэрэгжүүлэх;
- Баталгаа хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, эрсдэлийг үнэлэн баталгаа олгох эсэх шийдвэр гаруулах;
- Баталгааны явцын хяналтыг хийж, баталгаа бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах;
- Баталгааны үйл ажиллагааны холбогдох тайлангуудыг гаргах;
- Ажлын байр тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгч байх;
- Төлөвлөх, тайлагнах, гүйцэтгэлийг хянах ур чадвартай;
- Асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах, анализ дүгнэлт хийх чадвартай;
- Санхүү, НББ, төсөв төлөвлөлт, зардлын хяналтын зарчмын талаар мэдлэгтэй;
- Санхүү болон стратегийн төлөвлөгөө боловсруулах, урьдчилсан таамаглал дэвшүүлэх, дотоод хяналт тавих, статистик шинжилгээ хийх ур чадвар эзэмшсэн;
- Харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + KPI урамшуулал
- Таныг найрсаг хамт олон, өсөн дэвших боломж, тав тухтай ажлын байр хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.