Цахилгааны инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- 35/6 кВ-ын дэд станц, 6/0.4 кВ-ын дэд өртөөнүүд, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, далд уурхай, баяжуулах үйлдвэр, кемп болон хамаарах объектууд зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан тоног төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, гүйцэтгэлд хяналт тавих, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгаан хангамжийг тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллуулах.
- Горим, тооцоо судалгаа хийх.
- ХАБЭА-г мөрдөж ажиллах.
- Шууд харьяалан удирдах албан тушаалтнуудыг сургаж бэлтгэх.
- Ажлын байрны онцлогт тохируулан шаардлагатай дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулан мөрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Цахилгааны инженерээр 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- 1000В-оос дээших хүчдэлийн дэд станц, агаарын шугамын талаар бүрэн мэдлэгтэй.
- Үйлдвэрийн автоматжуулалтын талаар бүрэн мэдлэгтэй.
- Зургийн программ дээр ажиллах чадвартай /автокад, везио ... гэх мэт/.
- Сургалт явуулах арга барил эзэмшсэн.
- Техник сэтгэлгээтэй.
- Нээлттэй, багаар ажиллах чадвартай.
- Харилцааны өндөр соёлтой.
- Цагийн менежменттэй, хариуцлагатай.
- Өөрийгөө амаар болон бичгээр илэрхийлэх, бусдыг анхаарч сонсох чадвартай.
- Асуудалд бодитой үнэлэлт өгч, шийдвэр гаргах чадвартай.
- Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 14/14 ээлжээр Цагаан цахирын алтын үндсэн ордод ажиллах боломжтой байх,
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.