Тусгай активийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хугацаа хэтэрсэн, эрсдэлтэй, чанаргүй зээлүүдийг хянах, ангилах
- Авлага барагдуулах арга хэмжээ авах (сайн дурын төлөлт, гэрээний нөхцөл өөрчлөх, шүүхийн шатны арга хэмжээ гэх мэт), Авлага барагдуулах ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд гүйцэтгэх,
- Авлагын асуудлаар зээлдэгч, батлан даагч, хууль эрх зүйн байгууллагуудтай хамтран ажиллах,
- Эрсдэлтэй болон ангилал буурсан зээлийн (зээл, барьцаа хөрөнгө) нөхцөл байдлыг судалж, эргэн төлөлтийн стратеги боловсруулах,
- Авлага барагдуулах, эргэн төлүүлэх ажлыг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах, шүүхийн ажиллагаанд шаардлагатай материал бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.
- Зээлийн чанарын талаар тайлан гаргах, авлага барагдуулалтын явцыг хянаж, удирдлагад мэдээлэх
- Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах стратеги боловсруулах, шаардлагатай бол зээлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, банк, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүй эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- 3+ жилийн эрсдэлийн удирдлага, чанаргүй активийн удирдлага, авлага барагдуулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, шударга байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Гүйцэтгэлийн урамшуулал олгоно
нээлттэй, уян хатан байгуллагын соёл
Уян цагийн хуваарь
Байгууллагын ажилтнуудад зориулсан хөнгөлөлт хангамж |хуримын, шинэ хүхдийн бэлэг гэх мэт|
Байгууллагын дотоод арга хэмжээ, спорт заал үнэгүй, хөнгөлөлттэй фитнест явах боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.