ГҮЙЛГЭЭНИЙ АЖИЛТАН / ТЕЛЛЕР/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны зорилго, стратегид нийцүүлэн нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагч байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд борлуулах, сурталчлах, хөнгөн шуурхай, соёлтой үйлчлэх, харилцагчийг таньж мэдэх, банкны ашигт ажиллагаа, зах зээл эзлэлтийг бодитоор, тогтмол нэмэгдүүлэхэд оршино.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; /голч дүн 2,8-аас дээш/
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Англи, солонгос, хятад хэлний мэдлэг давуу тал болно;
Хувь хүнд тавигдах шаардлага:
- Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах чадвартай;
- Шуурхай, бүтээмжтэй ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
Нэмэлт мэдээлэл
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75051881, 1800-1881
Факс319044
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.