Сэрээт ачигчийн оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн өдөр тутмын ажилд ачааг технологийн дагуу тээвэрлэх, өргөх, буулгах,
- Компаний бусад нэгж болон гэрээт байгууллагын ачааг технологийн дагуу өргөх, буулгах, тээвэрлэх,
- Техникийг байнгын бэлэн байдалд байлгаж, шаардлагатай тохиолдолд ажлын цагаас үл хамааран ажиллах,
- Хариуцаж буй техникийн бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, тосолгоо, үйлчилгээ, мотоцагийн үзлэгийг цаг тухайд нь чанартай хийх,
- Түлш зарцуулалт, эвдрэл гэмтэлд хяналт тавьж, техникийн хэвийн ажиллагааг хангах,
- Даац нь тодорхойгүй болон хэт хүнд ачааг өргөх, бусад тоног төхөөрөмжтэй хавсарч ажиллахыг хориглох,
- Дугуй болон сэрээнд тогтмол үзлэг шалгалт хийх,
- Үйлдвэрийн тохижилт болон олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцох,
- Байгаль орчны батлагдсан дүрэм журмыг мөрдөж ажиллах,
- Хариуцсан талбайн хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын саванд хаях,
- Ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг чанартай хийх, ургамал хөрсний бүрхэвчийг эвдэхгүй байх, тоосжилт үүсэхээс сэргийлэх,
- Хөрсний бохирдол үүссэн тохиолдолд яаралтай мэдээлж, зааврын дагуу цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах,
- Байгаль орчны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтад хамрагдах,
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай, шуурхай гүйцэтгэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
- B,C ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн сэрээт ачигчийн үнэмлэхтэй.
- Идэвх санаачилгатай, техник сэтгэлгээтэй.
- Багаар хамтран ажиллах чадвартай, харилцааны соёлтой.
- Хувийн зохион байгуулалт сайтай, хамт олонч, эерэг хандлагатай.
- Үйлдвэрийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй, үүрэг даалгаврыг чанд мөрдөх.
Нэмэлт мэдээлэл
- Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл)
- Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө
- KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%)
- Сургалт, хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%)
- Тэтгэврийн хуримтлал (үндсэн цалингийн 2%)
Хөдөө орон нутагт хэвийн нөхцөлд ажиллана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.