Аяллын компанид аялал жуулчлал, маркетинг, бизнесийн удирдлага болон бусад чиглэлээр их дээд сургууль төгссөн, 40 хүртэлх насны англи хэлтэй аяллын менежер ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
✅Дотоодын жуулчид, үйлчлүүлэгч болон байгууллага хувь хүмүүст аялал санал болгох, аяллын захиалга түргэн шуурхай авах, утсаар мэдээлэл өгөх,
✅Аяллын хөтөлбөрийг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж гаргах, үр ашгийн тооцоолол хийж төлөвлөх, зарлах, бүрдүүлэлт хийх
✅Төлөвлөлтийн дагуу аяллын гэрээ байгуулах, баталгаажуулах
✅Аялалтай холбоотой шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх
✅Компаний борлуулалтыг өсгөж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр зах зээл судлах
✅Гадаад аяллын компаниудтай холбоо тогтоож гэрээ байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх
✅Аяллын бүтээгдэхүүний маркетингийн ажилд дэмжлэг үзүүлэн, facebook болон бусад сошиал медиад идэвх санаачлагатай ажиллаж, хандалтыг өсгөх
✅Аяллын бүтээгдэхүүний борлуулалтыг байнга нэмэгдүүлэх, борлуулалтын шинэ сувгуудыг бий болгох
✅Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай
✅Аялал жуулчлал болон бусад чиглэлээр их дээд сургууль төгссөн
✅Дор хаяж 6 сарын аяллын менежер хийж байсан ажлын туршлагатай (туршлагагүй хэдий ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй бол сургаад авна)
✅Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг
✅Харилцааны өндөр соёлтой, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах чадвартай
✅Үйлчлүүлэгчийг ятгах болон ярих, илтгэх, тайлбар хийх өндөр чадвартай
✅Өндөр хариуцлагатай, хариуцсан ажилдаа алдаагүй нямбай хандах
✅Нягт нямбай, хурдан, идэвх санаачлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг байх
✅Асуудал шийдвэрлэх чадвартай
✅Ажлын ачаалал даах чадвартай
✅Цаг сайн барьдаг
✅Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
-Үндсэн цалин дээр сар бүр борлуулалтын урамшуулал нэмэгдэж бодогдоно
-Хятад хэлтэй бол давуу тал болно
-Сошиал медиа идэхтэй хэрэглэдэг мөн видео контент хийх чадвартай бол давуу тал болно
-Хотын төвд тав тухтай оффист цөөхүүлээ ажиллана
-Удирдлагын дарамт байхгүй
-Ажил дээр таагүй уур амьсгал, зөрчилдөөн байхгүй
-Энэ хэсгийг анхааралтай сайтар уншина уу. Багадаа 2 жил болон түүнээс дээш хугацаанд урт удаан, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай. Хэдэн сар ажиллаад гарах хүмүүсийг анхнаас нь авахгүй. Ажилд өөриймсөг сэтгэлээр ханддаг байх шаардлагатай. Хүнийрхүү ханддаг, сэтгэлээ зориулдаггүй, худлаа хэлэх зуршилтай, ажил тасалдаг, олон удаа чөлөө хүсдэг хүмүүс хэрэггүй. Энэхүү ажлын байранд өөрийн хэл ярианы чадвар, идэвх зүтгэлээсээ шалтгаалж сард 3 саяас дээш төгрөг олох боломжтой. Түүнчлэн төрийн ажил шиг 18 цагт утсаа унтраагаад явдаг ажил биш, хэдийд ч харилцагчидтайгаа холбоотой байх, утсандаа хариулах, аяллын бүртгэл авдаг нягт нямбай ажил тул үүнд өөрийгөө тохирно, мөн сэтгэлээсээ ажиллаж чадна гэж бодож байвал л cv-гээ илгээнэ үү. Бидэнтэй урт удаан хугацаанд өөриймсгөөр ажиллах, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажилдаа түүртэлгүй төвөгшөөлгүй хийдэг хүн хэрэгтэй тул өөрийгөө дээрх бүх шалгуурт тэнцэнэ гэж үзэж байвал бидний утас ру мессеж илгээн шууд цаг товлож уулзах боломжтой.
-Дахин анхааруулахад та өөрийгөө энэхүү ажлын байранд тохирох хүн, мөн цаашид идэвх санаачлага, хичээл зүтгэлтэйгээр урт удаан хугацаанд ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байвал л cv-гээ илгээнэ үү.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.