Агуулахын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нефтийн бүтээгдэхүүнийг гэрээ захиалгын дагуу чанар, тоо хэмжээний дутагдал, зөрчил саатал гаргалгүй хүлээн авах, хадгалах, түгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж, технологийн горимын мөрдөлтөнд хяналт тавьж ажиллах.
- Группийн хэмжээнд агуулахуудын өдөр тутмын мэдээ тайланг нэгтгэж, үнэлэлт, дүгнэлт хийж шаардлагатай зохион байгуулалтыг хийх чиглэл өгөх.
- Агуулахуудын үйл ажиллагаанд хяналт тавин компанийн удирдлагуудыг тогтмол мэдээллээр хангах.
- Группийн хэмжээнд агуулах, сав, шугам хоолой, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулна.
- Агуулахуудын засвар үйлчилгээг графикийн дагуу хийлгэн, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангуулна.
- Чанар (ISO 9001:2015); ХЭМАБ (ISO45001:2018); Байгаль орчин (14001:2015) менежментийн тогтолцоонуудыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа төлөвшүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, Логистик, тээвэр зохион байгуулалтын менежер, инженер, Газрын тосны эдийн засагч мэргэжилтэй байх.
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
- Хууль эрх зүй болон гадаад хэлний зохих мэдлэгтэй.
- Агуулах, ложистиктой холбогдолтой хууль, тогтоомжийг судалж мэдсэн.
- Шинэ санаа, санал санаачлага гаргах, хэрэгжүүлэх чадвартай.
- Компаний үйл ажиллагаа, хариуцсан ажилтай холбоотой нууцыг хадгалах.
- Компьютерийн хэрэглээний програмуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн.
- Шинэ дэвшилтэт технологийг эрэлхийлэн ажилдаа нэвтрүүлэх чадвартай.
Нэмэлт мэдээлэл
ТАНЫГ:
- Баталгаат ажлын байр
- Өрсөлдөхүйц цалин хөлс
- Уян хатан ажлын цаг
- Хүчирхэг хамт олон
- Чадварлаг удирдлагууд ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.