1. Химийн тоног төхөөрөмж, урвалж бодис, дагалдах хэрэгслийн зах зээлийн судалгаа хийх
2. Харилцагчдад зорилтот мэдээ, мэдээлэл бэлтгэн нийтлэх, танилцуулах
2. Химийн тоног төхөөрөмж, урвалж бодис, дагалдах хэрэгслийн борлуулалт хийх - бараа бүтээгдэхүүн судлан үнийн санал боловсруулах, тендерт орох, гэрээ, захиалгын дагуу нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн татан авах, нийлүүлэх
2. Химийн тоног төхөөрөмж, урвалж бодис, дагалдах хэрэгслийн маркетинг идэвхижүүлэлт хийх
1 Химич эсвэл хими суурьтай мэргэжил эзэмшсэн байвал давуу тал болно
2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
3. Оффисын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг
4. Нямбай, хурдан шаламгай
5. Багаар болон бие даан ажиллах чадвартай.
6. Ачаалал даах чадвартай
7. Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар сайн байх
8. Шинийг эрэлхийлж суралцах хүсэлтэй.
9. Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Энэхүү ажлын байр нь Медимпекс компанийн охин компани болох Инно Хими Лаб ХХК-нд зарлагдаж буй ажлын байр ба тус компани нь лабораторийн судалгаа, шинжилгээ хийх, Лабораторийн урвалж, бодисууд, хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, худалдаалах, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2024 онд байгуулагдсан компани юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягуудаас авна уу.
Ажлын байр нь оффис ажлын байр бөгөөд оффист суух болон харилцагч нартай уулзалт хийж гадуур явж ажиллана. Химийн суурь мэдлэг шаардагдах бөгөөд цаашид гадаад худалдан авалтаа хариуцан хийн хэлний мэдлэгээ сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодисын зах зээлийн талаар өргөн цар хүрээний мэдлэгтэй болох боломжтой.
Ажлын туршлагагүй, шинэ төгсөгч байж болно.
Үндсэн цалин дээр нэмэгдэж борлуулалтаас тооцон улирал бүр урамшуулал авна. Хоолны мөнгө, албан хэрэгцээний утас, унааны мөнгө олгоно.
5-аас доошгүй жил тогтвортой ажиллаж өөрийгөө дайчлан хөгжүүлэх сонирхолтой, борлуулалт хийх сонирхолтой залуусыг сонгон шалгаруулалтанд урьж байна. CV-гээ хаягруу илгээнэ үү.
Туршлагатай компани, найрсаг, залуу хамт олон, сонирхолтой ажлын байр таныг хүлээж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.