Худалдааны төлөөлөгч /Сүлжээ дэлгүүр хариуцсан/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сүлжээ дэлгүүрт Компанийн тан, цай, бэлдмэлийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор худалдааны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх
- Сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөх, бараа захиалга авах, буцаалтыг хариуцах
- Сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагуудтай харилцаж, борлуулалтын тайлан мэдээ гаргах
- Борлуулалтын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх
- Худалдааны төлөөлөгчийн багтай хамтран ажиллаж, борлуулалтын зорилтыг биелүүлэх
- Шаардлагатай тохиолдолд борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах
- Бүтээгдэхүүний нөөцийг хянах, захиалгыг удирдах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургууль төгссөн бол сайн
- Бараа бүтээгдэхүүний түгээлт хийх боломжтой, B ангилалтын жолооны үнэмлэхтэй байх
- Сүлжээ дэлгүүр хариуцсан худалдааны төлөөлөгчийн чиглэлээр 2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Харилцагчидтай харилцах, тохиролцох чадвартай
- Цаг баримтлах хувийн зохион байгуулалт сайтай
- Борлуулалтын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай
- Microsoft Office програмуудыг мэддэг байх
Нэмэлт мэдээлэл
Ажлын орчин нөхцөл
- Уламжлалтын эм, тан, цай, бэлдмэлийн борлуулалтыг хийж ажиллана.
- Улаанбаатар хотын нийт супермаркетуудын борлуулалт хүргэлтийг хариуцаж ажиллана.
- Компаниас машин техник гаргаж өгнө
- Цалин 1,200,000 төгрөг + ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл + борлуулалтын хувь буюу борлуулалтаас хамаарч 2,400,000-2,700,000 орчин цалин хөлс хэлбэлзэнэ.
- 7 хоногийн 5 өдөр өглөө 08-17 цагийн хооронд ажиллана.
- Хоол унааны мөнгө дүйцүүлж олгоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.