Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ахлах мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын зорилго, үнэт зүйлстэй нийцсэн сонгон шалгаруулалтын бодлого, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх,
- Хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчийн брендингийн төлөвлөгөөг гаргаж ажлын байр тус бүрд тохирсон горилогчийг сонгон шалгаруулж ажилд авах,
- Сонгон шалгаруулалтын процессыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сонгон шалгаруулалт хийх орчин үеийн арга хэрэгслүүдийг судлан хэрэгжүүлэх
- Хүний нөөцийн төлөвлөлт, хэрэгцээний дагуу сонгон шалгаруулалт хийх, сонгон шалгаруулалтын чанар, үр дүнг хянах, тайлагнах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын функцийг бие даан зохион байгуулж ажилласан туршлагатай
- Дата боловсруулж түүнд анализ хийж шийдвэр гаргалтдаа үр дүнтэйгээр ашиглаж байсан туршлагатай
- Харилцааны өндөр ур чадвартай, хамтран ажиллах, ятган үнэмшүүлэх, тайлбарлан таниулах ур чадвартай
- Хариуцлага хүлээх чадвартай буюу өгсөн үүрэг даалгаврыг зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй уялдуулан гүйцэтгэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
БИШРЭЛТ ГРУПП-д нэгдсэнээр
- УРАМШУУЛАЛТ цалингийн системтэй
- Үндсэн ажилтны ХӨНГӨЛӨЛТ, хямдрал
- ЦАЛИНГАА урьдчилан авах боломжтой
- Ажилтнуудаа дэмжсэн УЯН ХАТАН ЦАГ
- Эрүүл мэндийн үзлэг, ФИТНЕСС-ийн хөнгөлөлт
- ӨДРИЙН ХООЛ, унааны нэмэгдэл болон гар утасны төлбөр
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.