Уулын ахлах инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уулын өдөр тутмын ажлыг зохион байгуулж дунд болон богино хугацааны уулын ажлын төлөвлөгөөг хийх, инженер техникийн ажилтнуудын ажил үүрэгт хяналт тавих тэдгээрт ажил мэргэжлийн дагуу удирдлагаар хангаж ажиллах
- Уул уурхайн үйлдвэрлэлийн өрөмдлөг, тэсэлгээ, ухаж ачих, тээвэрлэх, овоолох процессууд болон туслах процесс /зам засвар, арчилгаа г.м/-д технологийн зөрчил байгаа эсэхэд хяналт тавьж, гарч буй аливаа үргүй зардлыг бууруулах, инженерийн шийдэл гаргах, шинэ санал санаачилга дэвшүүлж ажиллах
- Уурхайн техникүүдийн цаг ашиглалтад анхаарч, сул зогсолт багатай ажиллахад хяналт тавьж ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх, уурхайн уулын ажлын төлөвлөгөө, тайлан боловсруулалтад оролцож байсан, төлөвлөлтийн программын зохих мэдлэгтэй бай
- Уулын ажлыг зөв удирдан зохион байгуулах, уулын ажлын горим, технологи параметр бариулах, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой ажил үүргийг гүйцэтгэх хүчин чармайлттай байх
- Уулын ажлын туршилт, судалгааны ажлуудыг удирдлагаар хангаж хийж гүйцэтгэх
Нэмэлт мэдээлэл
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сургалтад сууж эрх авсан бол давуу тал болно
- Эерэг зөв хандлагатай, манлайлах, нөхцөл байдлын шинжилгээ хийх чадвартай байх. Шинийг эрэлхийлэгч , бүтээлч хандлагатай, багаар ажиллах чадвартай байх
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас7555-0011
Факс75550011
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.