Барилга хариуцсан ТББ-н удирдлага
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээний үндсэн дээр Холбооны үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Хууль тогтоомж, холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагааны чиглэл бодлогыг хэрэгжүүлэх
- Барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилго зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөө боловсруулан удирдах зөвлөлөөр батлуулан ажиллах
- Оффисын ая тухтай, цэвэр цэмцгэр, аюулгүй үйл ажиллагааг хянах, хөрөнгийн менежментийн компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих
- Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйчилгээний хэвийн байдлыг хянах, хөрөнгийн менежментийн компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих
- Өмчлөгчидийн байгууламжийн менежментийн өр төлбөрийн хуримтлагдсан авлага үүсэхээс урьдчилан сэргийлэх, Хөрөнгийн менежментийн компанид хөрөнгийн менежментийн өр төлбөр барагдуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
- Менежментийн компаниас дүрмийн дагуу хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг тайлагнах хурлыг зохион байгуулахад Удирдах зөвлөл, Холбооны гишүүдийн хурлын оролцоо болон идэвхийг өндөр байлгах
- Олгогдсон эрх хэмжээний хүрээнд Холбоог төлөөлөх, Албан баримт бичиг үйлдэх, гарын үсэг зурах
- Хөрөнгийн менежментийн компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих, олгосон эрх хэмжээнд өмч хөрөнгө захиран зарцуулалт хийгдэж байгаад хяналт тавих
- Өдөр тутамдаа Хөрөнгийн менежментийн компани түүний ажилчидтай хамтран ажиллах
- Удирдах зөвлөлөөс өгсөн бусад үүрэг даалгавар
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хөрөнгийн менежментийн чиглэлээр ажилласан
- Үл хөдлөх хөрөнгө, Барилгын салбарт ажиллаж байсан туршлагатай байх
- Үйл ажиллагаа, санхүүгийн тайлан боловсруулах, тайлагнах чадвартай байх
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Сонирхлын зөрчлөөс ангид байх
- Архив, бичиг хэргийн зохих чадвартай байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.