Галын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- -Галын аюулгүй байдлын тухай хууль, ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, компанийн дотоод журам зэргийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
- -Байгууллагын обьект, талбай, техник тоног төхөөрөмжийн галын хор /галын сараа/ -ын бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бүртгэл хөтлөх
- -Галын аюулгүй байдлын тухай онолын болон практик сургалтыг тогтмол явуулах
- -Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж түүний дагуу ажиллах
- -Галын машины бэлэн байдлыг хангаж, шаардлагатай нэмэлт тоноглолуудыг бүрдүүлж, хяналт тавих
- -Гал унтраах сайн дурын бүлгэм /Аврах баг/-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, тайлан мэдээ гаргах
- -Галын хор болон тусгай тоноглолд бүртгэл хөтлөлт, судалгаа хийж захиалга өгөх
- -Галын аюулгүй байдлын зөрчил, ОДТ-г судалж арилгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэх
- -Гамшгийн болон онцгой байдлын үед байнгын бэлэн байдалд байх
- -Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- -Мэргэжлийн их дээд сургууль төгссөн (онцгой байдлын байгууллагад удирдах, офицер албан тушаалд ажиллаж байсан бол давуу тал)
- -Өмнө нь галын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
- -Сургалт зохион байгуулах чадвартай
- -Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- -Бусдад заавар, зөвлөгөө өгөх болон багаар ажиллах чадвартай
- -Жолооны В, С ангилалын эрхтэй, галын машин жолоодох туршлагатай
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.