ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ /АНГЛИ ХЭЛТЭЙ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
ГХО-тай үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, компанийн мөнгөн урсгал болон үр ашгийн тайланг хянаж, санхүүгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах.
- Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт хийх
- Санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх
- Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах
- Нягтлан бодогч нарыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, үүнд татварын хууль тогтоомж, журмын өндөр мэдлэгтэй
- Бизнесийн байгууллагад /Гадаад худалдаа/ нягтлан бодогчоор 5-аас дээш жил ажилласан туршлагатай
- Асуудал шийдвэрлэх удирдан зохион байгуулах чадвартай
- Санхүү нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулах
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, санхүүгийн англи хэлний мэдлэгтэй, тайлан, харилцаа холбоог англи хэлээр боловсруулах чадвартай
- IELTS/ TOEFL-ийн оноотой бол давуу тал болно.
- Таныг ажиллах таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалин хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.