ТӨСЛИЙН БРИГАДЫН ЗОХИЦУУЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хувийн сууцны дулаан алдагдлын хэмжилт, үнэлгээ, дулаалгын ажилд холбон зуучлах, түүнтэй холбоотой санал, хүсэлтийг шийдвэрлэх;
- Мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө, зөвлөмж өгөх;
- Ажлын гүйцэтгэлийн тайланг сар, улирал, жилээр гаргах;
- Төслийн шаардлагатай бусад ажилд оролцох;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын эрчим хүч хэмнэлт, агаарын бохирдлыг бууруулах, салбарын ажиллах хүчнийг чадавхжуулах, зах зээлтэй холбох чиглэлээр ажиллах сонирхолтой;
- Их, дээд сургууль төгссөн. Барилгын чиглэлээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно;
- Ажлын дадлага, туршлагатай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй;
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, интернэт орчинд чөлөөтэй ажиллах чадвартай;
- Бие даан болон багаар ажиллах чадвартай;
- Эерэг хандлагатай, зөв боловсон харилцаатай;
- Ажлыг цаг хугацаанд ньтүргэн шуурхай гүйцэтгэх чадвартай;
- Үнэнч, шударга, хариуцлагатай, нээлттэй;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
- Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай;
Нэмэлт мэдээлэл
Европын холбооны Свич-Эшиа II хөтөлбөрийн санхүүжилттэй "Дулаан шийдэл II" төслийг хамтран хэрэгжүүлэгч МБҮА ТББ нь төсөлд оролцогчдын нэг болох барилгын салбарын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиг үүрэгтэй Төслийн бригадын зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарТөрийн болон төрийн бус байгууллага, ОУБ
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.