НЯРАВ /MAK EURO WINDOOR&VENTI/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа материалыг батлагдсан ERP системийн урсгал болон эд хариуцагчийн үйл ажиллагааны журмын дагуу эрх бүхий албан тушаалтнуудын баталсан зөвшөөрөл, зориулалтын дагуу олгож бүртгэлд тусган ажиллах
- Бараа материалын бүртгэлийг хөтөлж тоолж баталгаажуулж байх
- Хариуцаж буй агуулахын бараа материалын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл байдлыг байнгын хангаж, тогтмол хяналт тавьж хариуцан ажиллах
- Эргэлтийн хөрөнгийн тооллогыг тушаалын дагуу чанартай хийж гүйцэтгүүлэх, тооллогын бүртгэл, тооцоо бодсон актыг цаг хугацаанд нь үйлдүүлэх
- АБТ-д заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нягтлан эсвэл Няраваар 2-с дээш жил ажилласан туршлагатай
- Оффиссын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай /ERP програм дээр ажиллаж байсан бол давуу талтай/
- Холбогдох хууль, эрх зүйн мэдлэгтэй /НББОУ-ын стандарт, МУ-ын ННБ-ийн хууль, компанийн нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй/
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Налайх дүүрэгт ажиллах боломжтой байх
- Хүний нөөцийн мэргэжилтний 86014675 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- КРІ гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
- Илүү цагийн нэмэгдэл
Бусад
БайршилУлаанбаатар хот, Налайх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.