Одоогоор мэдэгдэл алга байна

Монгол Улсын Хөгжлийн Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ТӨСЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖ

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн банкнаас санхүүжилт хийх эдийн засгийн зорилтот салбар, зах зээл, бизнесийн чиглэлийг тодорхойлох, эдийн засаг, нийгмийн үр ашгийг тодорхойлох, гадаад, дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөлөл, зах зээлийн нөхцөл байдлыг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх, эдийн засгийн салбаруудын тренд, чиг хандлагыг тодорхойлох.
  • Банкнаас санхүүжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, үр дүнгийн талаар нэгдсэн тайлан судалгааг бий болгох.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Стратеги төлөвлөлт, зах зээлийн шинжилгээ судалгаа хийх, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх өндөр чадвартай;
  • Мэдээлэл цуглуулах, мэргэжлийн түвшинд дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах чадвартай;
  • Нийгэм эдийн засаг, улс төр, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл цуглуулах, нэгтгэн боловсруулах чадвартай,
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Нэмэлт мэдээлэл

         Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

         Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны товч анкет болон CV;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/; 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

 

Төрөл: Бүтэн цагийн

 

  1. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.   
  2. Анкет, материалыг Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчрах, эсхүл Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудас дахь Ажлын байрны зарын холбогдох цахим хаягаар ирүүлэх боломжтой.  
  3. Сонгон шалгаруулалтын дараа анкет, материалыг буцаан олгохгүй.   
  4. Хугацаа хоцорсон, материал бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

 

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Утас: (976)-11-7013-0516 /528/ 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70130516, 70130513
Факс70130602

Зар нийтэлсэн огноо

2025-04-17 17:01

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Санхүүгийн менежерТаван Богд Финанс ХХК
2025-04-14
Уян хатан ажлын цагтай нягтлан бодогчҮнэгтийн Уул ХХК
2025-04-04
Борлуулалтын мэргэжилтэнМ Банк
2025-04-14
Тооцооны нябо /шинэ төгсөгч/Sales Bridge LLC
2025-04-17
НЯГТЛАН БОДОГЧ /Мөнгөн хөрөнгө хариуцсан/Kitchen All
2025-04-16
ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ /ЭМЭГТЭЙ/Есөн Шижир Инвест ББСБ
2025-04-17
Бараа материалын няравПремиум палас ХХК
2025-04-14
Нягтлан бодогчБөлүнг Интернейшнл ХХК
2025-04-10
Зээлийн эрсдэлийн менежер /Зээл шийдвэрлэх/Нэткапитал санхүүгийн корпораци
2025-03-24
Ерөнхий нягтлан бодогчНутгийн зам групп ХХК
2025-04-10
МЭРГЭЖИЛТЭНТөрийн банк
2025-04-09
Ахлах нягтлан бодогч /Улаанбаатар/МАК Цемент ХХК
2025-03-30
Жижиг, дунд бизнесийн харилцааны менежерМ Банк
2025-03-27
Тооцооны нягтлан бодогч"Дүүрэн фүүд" ХХК
2025-03-25
Audit Associate (Туслах Аудитор)Эрнст энд Янг Монголия Аудит ХХК
2025-03-24
Санхүүгийн шинжээч "Юбикаб Холдинг" ХХК
2025-03-31
Гадаад харилцаа санхүү бүртгэлийн ажилтанӨргөх машин ХХК
2025-03-31
Нягтлан бодогч ( Англи хэлтэй)Говь ХК
2025-04-18
НяравВертексмон ХХК
2025-04-14
Тооцооны нягтлан бодогч /Номин Фейшн ХХК -Яармагт/НОМИН Трейдинг
2025-04-17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.