Зээлийн шинжээч нь өөрийн эрхийн хүрээнд зээлийн хувь хүний үнэлгээ хийх, шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ албан тушаалын гол ажил нь салбаруудаас ирүүлсэн зээлийн саналуудыг тогтвортой, нарийн, бие даасан байдлаар санхүүгийн болон эрсдэлийн үнэлгээ хийх, мөн тухайн санал бүрийн талаар (батлах, татгалзах, хойшлуулах) зохих шийдвэр гаргах эсвэл санал болгож буй хэмжээ нь өөрийн эрхийн хязгаараас давсан тохиолдолд зохих шийдвэрийг санал болгох явдал юм. Шийдвэрүүдийг тодорхой хугацааны дотор гаргах шаардлагатай бөгөөд энэ нь байгууллагад зээлийн багцын чанарыг өндөр түвшинд хадгалахад туслах ёстой.
* Бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, нягтлан бодох бүртгэл эсвэл санхүүгийн чиглэлээр мэргэшсэн байх нь давуу тал
*Зээлийн багц дээр хамгийн багадаа 2 жил ажиллаад зээлийн багцын чанарын хувьд сайн гүйцэтгэлтэй байх
* Өндөр шударга ёс, үнэнч байдал, бие даасан чанартай бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйг чанд сахих хүн байх
* Microsoft Word, Excel болон үндсэн компьютерийн програмуудыг ашиглах чадвартай байх
* Бие даан болон бусадтай хамтран үр дүнтэй ажиллах чадвартай байх
* Үйл ажиллагаа болон стратегийн зорилгод нийцүүлэн ажлын даалгавруудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх чадвартай байх
* Тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
Найрсаг, уян хатан цагийн хуваарьтай, туршилтын хугацаанд илүү цаг, унааны мөнгө, утасны хөнгөлөлт эдлэх боломжтой.
Үндсэн цалин 1,5 + илүү цаг + утасны хөнгөлөлт + бусад бонус
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу миний хувийн мэдээллийг ВишнФанд ББСБ-ын Хүний нөөцийн хэлтэс нь бүрдүүлэхэд татгалзахгүй болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.